Өнөөдрөөс нийслэлийн замуудыг хэсэгчлэн хаана

Нийслэлд өнөөдрөөс автозам засвар, шинэчлэлийн ажил эхэлж байна. Энхтайваны өргөн чөлөөний замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийхтэй холбогдуулан замыг хэсэгчлэн хааж нийтийн тээврийн vйлчилгээний чиглэлvvдийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар болжээ. Өнөөдөр 24.00 цагаас эхлэн төв зам хэсэгчлэн хаагдах бөгөөд эл хугацаанд Баруун дөрвөн замаас Зvvн дөрвөн замын хооронд автозамын өргөтгөл шинэчлэл хийх, “Ионсей” эмнэлгийн ард явган зорчигч гарах нvхэн гарц хийх зэрэг барилга угсралтын ажил хийгдэх аж. Эхний ээлжинд Баруун дөрвөн замаас Их дэлгvvр хvртэлх замыг 15 хоног, Багшийн дээдээс Бөхийн өргөө хvртэлх замыг 28 хоногийн турш бvрэн хаах юм. Зам засварын ажлыг гvйцэтгэхэд зарцуулах хөрөнгийг энэ оны улсын төсөвт гурав орчин тэрбум төгрөгөөр баталсан байна. Нийслэлийн баруун хэсгийн замыг “КТК”, “Төгс зам”, зvvн хэсгийг “Ялгуусан”, “Өргөн говь” компаниуд хариуцан ажиллах бөгөөд Нийслэлийн автозамын газрын лаборатори, Мэргэжлийн хяналтын газрын хяналтын дор зам засварын ажлыг гvйцэтгэх аж. Засварын ажлаар дээрх хэсгийн замд тэгш байдлыг хангасан асфальтан бетоноор тэгшилгээний vе хийгээд зогсохгvй борооны ус зайлуулах далд шугам барих нь vр дvнтэй бvтээн байгуулалт болно гэж vзжээ.

Continue reading Өнөөдрөөс нийслэлийн замуудыг хэсэгчлэн хаана